Хил дамнасан малын хулгайг таслан зогсоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-17 21:18:00
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт хил дамнасан малын хулгай сүүлийн  дөрвөн жил гараагүй байна. Тус аймаг нь Оросын Холбооны Улсын Тува улстай 165 км газраар хиллэдэг бөгөөд хилийн бүсэд мал бүхий иргэд олноор оршин суудаг аж. Хоёр орны иргэд хууль бусаар хил даван харилцан мал хулгайлах явдал ихээр гарч эрүүгийн нөхцөл байдлыг хүндрүүлж байсан нь саяхан билээ.
Харин сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Завхан аймгаас Тува улстай хиллэдэг бүсэд хил дамнасан малын хулгайн гэмт хэрэг нэг л бүртгэгдсэн байна.  Аймгийн Цагдаагийн газраас хил хамгаалах байгууллага болон хил хамгаалахад туслах хүчний гишүүд, дэмжигчидтэй гэрээний дагуу нягт хамтран ажиллахын зэрэгцээ мал, мах бэлтгэдэг 11-ээс 01 сарын хугацаанд тодорхой шат дараалсан ажлыг эрчимтэй хийжээ. Тухайлбал хилийн бүсийн найман чиглэлд машинт хөдөлгөөнт-эргүүл гарган ажиллуулж малчин айл өрх бүрт хүрч ажилласан бөгөөд иргэдээс өгсөн мэдээлэл, алдагдсан мал бүрийн араас уйгагүй хөөцөлдөн ажилласны үр дүн ийнхүү гараад байна. Мөн цагдаагийн газраас хилийн бүсийн бүх малын зургийг авч бүртгэлжүүлсэн байна.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ