Иргэд цахим засаглалаар дамжуулан хууль тогтоох явцад оролцох мэдлэгтэй болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-17 21:28:43
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Улиастай суманд цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хэлэлцүүлэг сургалт боллоо. Тус арга хэмжээнд Улиастай сумын Жаргалант, Чигэстэй багуудаас сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид болон багийн 60 шахам иргэн хамрагджээ.
Хэлэлцүүлэг сургалтаар төслийн танилцуулга, хууль тогтоох явцад иргэдийн оролцоо, цахим хэлэлцүүлгийн системийн танилцуулга, системийн хэрэглэгч болох, бүртгүүлэх, нэвтрэх тухай, супер хэрэглэгчийн үүрэг оролцооны талаарх мэдээллийг өгч иргэдээс нээлттэй санал авсан байна. Энэ үеэр иргэд хуулийн төсөлд санал өгөх үйл явцыг туршиж, цахим хэлэлцүүлэгт оролцох талаар дадлага ажил хийж, ном гарын авлага материалтай болжээ. Мөн Улиастай сумын зургаан багийн иргэд, ИТХ-ын төлөөлөгчид цахим засаглалын анхны супер хэрэглэгчид болж цаашид нэг хүн  20 иргэнд энэхүү мэдээллийг хүргэж цахим засаглалаар дамжуулан хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажээ. Цаашид тус хэлэлцүүлэг сумын зургаан багийн иргэдийн дунд зохион байгуулагдах ажээ. 
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ