Орон нутгийн удирдлагын томилгоог яаралтай цэгцлэхийг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-19 09:03:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шаардлага хүргүүлжээ.

Шаардлагад, "Өнгөрсөн онд болсон орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинээр томилогдох Засаг дарга нарын томилгоо одоо хэр нь цэгцрээгүй хүлээгдэж байна.

АН-ын бодлого, мөрийн хөтөлбөрийг дэмжиж Сүхбаатар аймаг болон орон нутгийн сонгуульд 104 суманд ялалт байгуулснаас 12 сумын Засаг даргыг томилоогүй, 16 сумын Засаг даргыг хууль бусаар томилсон нь орон нутаг эзгүйрэхэд хүрчээ.

Иймд асуудалд улстөржилгүйгээр хандаж, төрийн тасралтгүй үйл ажиллагааг урьтал болгож, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг биелүүлж орон нутгийн удирдлагын асуудлыг нэн даруй томилохыг шаардаж байна" гэжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ