1,1 тэрбум төгрөгөөр хүүхдийн цэцэрлэг барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-23 17:32:50

Жишиг сумын ажлаас

Ховд аймгийн Зэрэг сумын засаг дарга Д.Октябриас Монгол Улсдаа жишиг сум болох зорилтдоо хэрхэн хүрч байгааг тодрууллаа.

Бид 2016 онд Монгол Улсдаа жижшиг сум болох том зорилт дэвшүүлээд ажиллаж байна.

Төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалт,нутаг усаа гэсэн олон сайхан  сэтгэлт хүмүүсийн дэмжлэгээр манай сум хөгжиж байна. Өнгөрсөн он гэхэд 10 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн.

Энэ жил “Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд тэрбум 100 сая төгрөгөөр 100 хүүхдийн тохилог цэцэрлэгтэй боллоо.

Японы засгийн газрын дэмжлэг “Ротерс” сангийн тусламжтайгаар “Хүүхэд хөгжлийн төв”-тэй боллоо. Ийм төв улсын хэмжээнд ч цөөхөн бий.

Сумын уугуул Б.Пүрэвдоржийн санаачлагаар 12 айлын халуун устай,орчин үеийн шийдэлтэй таван давхар орон сууц баригдсан бол одоо 36 айлын орон сууц барьж байна. Бас тохилог зочид буудалтай.Энэ бүхэн бүтээн байгуулалтын зарим хэсэг хэмээн ярилаа.

 А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ