Хөдөлмөрийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-04-20 15:39:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-нд УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Уг хуулийн төсөлд албан байгууллагад дадлага хийж буй иргэдэд цалин хөлс олгодог байх, дагалдан ажиллуулах хугацааг 3 сараас илүүгүй байхаар хөдөлмөрийн гэрээнд тусгах зэргийг зохицуулахаар тусгасан юм.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал гаргах гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг дэмжлээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ