Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Нөхөн сэргээх эмчилгээний өрөө” байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-21 14:34:33
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгаас УИХ-д сонгогдсон О.Баасанхүү гишүүн “Овгор мод” ТББ-ын хүсэлтийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслах “Нөхөн сэргээх эмчилгээний өрөө”-г томоохон эмнэлэгийн дэргэд байгуулах нь зүйтэй гэж хэллээ.
Учир нь  энэ асуудлыг орон нутгийн удирдлагуудтай хамтарч шийдэхгүй бол “нөхөн сэргээх эмчилгээний өрөө” байгуулах улсын эмнэлэг ховор байна гэлээ. Харин цаашдын үйл ажиллагаа болон эм, тоног төхөөрөмжийг шийдэхэд нь хувийн зүгээсээ туслана гэж О.Баасанхүү гишүүн хэллээ. Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 330 хүүхэд байдаг бөгөөд үүний 134 нь хүнд хэлбэрийн болон тархины саажилттай юм. Тэдэнд зориулсан нөхөн сэргээх өрөө байдаггүйгээс улбаалж эрүүл мэнд нь байнга доройтож өрх гэрийн эдийн засагт ч сөрөг нөлөөлдөг байна.
 
Б.Оюун-Эрдэнэ
 
Холбоотой мэдээ