Ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулах сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-24 21:46:52

Хэнтий аймгийн ЭМГ-аас Ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулах сургалт АЗДТГ-н Иргэний танхимд боллоо.

Тус сургалтыг ЭМЯ-с томилсон үндэсний зөвлөх, ЭМГ-н НЭМХ-н мэргэжилтэнүүд хамтран зохион байгуулав. Энэхүү сургалтад Орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, сав газрын захиргаа, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагуудын төлөөллөөс оролцжээ.

Хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийгдэж буй Ус сувгийн удирдах газрын туршлагыг Монгол улсын бүх аймаг, орон нутагт нэвтрүүлж ажиллах төлөвлөгөөг ЭМЯ-с гаргажээ. Сургалтаар “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө”-ний баг бүрдүүлэх, ус хангамжийн тогтолцооны зураглал гаргах, аюулт хүчин зүйл, үзэгдэл, эрсдэлийг үнэлж газар дээр нь очиж танилцах зорилготой аж.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ