Хангайн бүсийн архивчдын спорт урлагийн их наадам боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин үеийн архивын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан хангайн бүсийн 5 аймаг буюу Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилчдын спорт урлагийн их наадмыг зохион байгууллаа. Мөн ажил мэргэжлийн уралдааныг ч хамт явуулжээ.
Ажил мэргэжлийн уралдаанд Баянхонгор аймгийн архивч н.Оюунтуяа 1-р байр, Булган аймгийн архивч н.Болорзул 2-р байр, Архангай аймгийн архивч н.Бямбасүрэн 3-р байрт тус тус оржээ.
Энэ сарын 20, 21-ны өдөр болсон уг тэмцээнүүд эхний өдөр спортын тэмцээнээр эхэлсэн. Гар бөмбөг, сагсан бөмбөг,теннис, дартс гэсэн 4 төрлөөр архивчид өрсөлдлөө. Гар бөмбөгийн тэмцээнд таван аймгийн таван баг оролцож Баянхонгор аймгийн баг 1-р байр, Өвөрхангай аймаг 2-р байрт орсон бол теннис, дартсын тэмцээнд Баянхонгор аймаг түрүүлжээ. Харин сагсны тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд Архангайн баг тамирчид нэгдүгээр байрт орлоо.
Сүүлийн өдөр архивчид мэндчилгээ, бүжиг, хөгжим, язгуур урлаг, гоцлол дуу, хослол дуу гэсэн зургаан төрлийн урлагаар өрсөлдөж, багийн дүнгээр Баянхонгор аймаг түрүүлж, Архангай аймаг 2-р байранд орсон байна.
Ийнхүү хангайн бүсийн 5 аймгийн архив, албан хэрэг хөтлөлтийн ажилчид хоёр өдрийн турш спорт, урлагаар нөхөрсгөөр өрсөлдөж өнгөрөөлөө.

Б.Гэрэлт-Од