Д.Трамп: Парист болсон террорист халдлага Францын сонгуулийн дүнд нөлөөлж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-22 13:18:32
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “твиттер” хуудсандаа Парист болсон халдлага ням гарагт болох Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлнө гэсэн таамаг дэвшүүлжээ.
Вашингтонд Ерөнхийлөгч Дональд Трамп Францын ард түмэнд хандан эмгэнэл илэрхийллээ. Тэрбээр уг халдлагыг “аймшигтай зүйл” гэж нэрлээд, энэ бол “тасралтгүй үргэлжилсээр буй” хүчирхийллийн нэг жишээ юм гэжээ.
Пүрэв гарагт Парист цагдааг буудан амийг нь хөнөөсөн этгээдийн цогцосны дэргэдээс гараар бичсэн зурвас олдсон ба уг зурваст “Лалын улс” террорист бүлэглэлийг бишрэн магтсан байсан хэмээн мөрдөлтөд ойр эх сурвалж мэдээлжээ.
“Лалын улс” өөрийн мэдээний телевизээр дамжуулан уг халдлагын хариуцлагыг өөр дээрээ авч байгаагаа мэдэгдсэн төдийгүй уг зэвсэгт этгээдийн нэрийг Бельги гаралтай “Абу Юсеф” гэдэг хүн болохыг дурджээ. 
Францын цагдаа нар устгасан зэвсэгт этгээдийн нэрийг одоогийн байдлаар зарлаагүй байгаа ч тэрбээр “Лалын улс” бүлэглэлийн зэвсэгт этгээд мөн гэдгийг баталжээ.
О.Барс 
Холбоотой мэдээ