Орон гэргүй эмэгтэйг асрамжид авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-24 22:07:43

Увс аймгийн Улаангом хотноо амьдардаг Б.Сайнжаргал гэх эмэгтэйг аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийнхэн асрамжийн газартаа аваад байна.

Тэрбээр өөрийн гэсэн гэр оронгүй бөгөөд Ө.Бадрахын талбай дээр хоног төөрүүлж, хог түүж амьдардаг байсан юм. Цаг агаар хүйтэрч байгаа энэ үед орон гэргүй, сэтгэцийн эмгэгтэй, ядарсан эмэгтэйг аймгийн НХҮХ-ийн хамт олон “Алтан үе” ахмадын сувилал буюу асрамжийн газартаа энэ сарын 20-оос эхлэн авсан байна. Тэрбээр өмнө нь бас уг асрамжийн газарт байрлаж байсан бөгөөд оргож босоод тогтохгүй болохоор зөнд нь хаясан аж. Өнгөрсөн өвөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 1-3-р давхрын коридор дамжин хонож эмч, сувилагч нар хийгээд энгийн иргэдээр хөөлгөж туулгадаг байсан тэрбээр энэ зуныг Ө.Бадрахын талбай дээр өнгөрөөжээ.

Асрамжийн төвд дахин очиж ус цасанд орж, хувцас хунараа солин, өвчин эмгэгээ оношлуулснаар бие нь дээрдэж, гудамжинд хоног төөрүүлдэг байсан үеэсээ хамаагүй сайжирсан аж.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ