Өнгөрсөн онд дэлхийн улс орнууд цэргийн зардлаа мэдэгдэхүйц нэмэгдүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СТОКГОЛЬМ. /Kyodo/. Дэлхийн улс орнуудын цэргийн зардал 2016 онд нэмэгдсэн тухай Шведийн судалгааны хүрээлэн мэдэгдлээ. Энэ нь цэргийн зардал хоёр жил дараалан нэмэгдсэн тохиолдол аж.
Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгээс гаргасан тайлан мэдээнд дурдсанаар, дэлхий улс орнууд 2016 онд батлан хамгаалахын салбарт өмнөх оныхоос 0.4 хувиар их буюу 1.69 их наяд доллар зарцуулжээ.
АНУ батлан хамгаалахын салбартаа 611 тэрбум доллар зарцуулснаар жагсаалтын эхэнд бичигдсэн байна. Энэ нь өмнөх оныхоос 1.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
БНХАУ өнгөрсөн онд өмнөх оныхоосоо 5.4 хувиар их буюу 215 тэрбум долларыг цэрэг армидаа зарцуулжээ.
Харин ОХУ 69.2 тэрбум доллар /2015 оныхоос 5.9 хувиар өссөн үзүүлэлт/ зарцуулснаар цэрэг армидаа хамгийн их мөнгө зарцуулсан орнуудын гуравдугаарт бичигдсэн байна.
Уг тайланд дурдсанаар, БНХАУ болон ОХУ батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлсээр байгаа нь хөрш зэргэлдээ улс орнууд нь болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг харуулж байна.
Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудын батлан хамгаалахын салбарын төсөв 2016 онд өмнөх оныхоос 4.6 хувиар өсчээ.
ОХУ-тай хиллэдэг Балтийн тэнгисийн гурван улсын хоёр нь батлан хамгаалах салбарын төсвөө өнгөрсөн онд эрс нэмэгдүүлжээ. Тодруулбал, Латви улс 44 хувиар, Литва улс 35 хувиар өсгөсөн байна.

Г.Доржханд