Хүнсээ баяжуулж хүн амынхаа эрүүл мэндийн чанарыг дээшлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.
Манай улсын хүн амын хүнсээр авч буй шаардлагатай эрдэс, амин дэмийн хэрэглээ хоногийн тундаа /100 хувь/ хүрэхгүй байна. Тухайлбал, амин дэм В1-70,8, В2-77,6, B6-59,5, С-30.8, А-93,5, кальци-69 хувийн хэрэглээтэй байна. Хүн амын эрдэс, амин дэмийн дутлын судалгааг түүвэрлэн авч үзвэл 7,4 хувь нь иодын, 28,5 хувь нь гемоглобины, 21,4 хувь нь төмрийн, 32,4 хувь нь А, 42,4 хувь нь Д амин дэмийн дутагдалтай байгааг судалгаагаар тогтоожээ.
Эрүүл мэндийн яамнаас 2016 онд явуулсан хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаагаар 0-5 насны хүүхдийн 4,7 хувь өсөлтийн хоцрогдолтой, 15-64 насны хүн амын 54,4 хувь нь жингийн илүүдэлтэй, 26-64 насны хүн амын 61,7 хувь нь цусан дахь холестерины хэмжээ ихсэх эрсдэлтэй, нас баралтын 80 хувь нь зохисгүй хооллолтоос үүдэлтэй гэж гарсан байна.
Иймд хүнсний шимт, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх замаар хүн амын эрүүл мэндийг сайжруулах, улмаар өөрийн орны байгалийн гаралтай нөөцийг ашиглан баяжуулсан бэлдмэл гарган экспортлоход хууль зорилго оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл манай улс өмнө нь давсыг иоджуулснаар хүн амаа иод дутлаас сэргийлж чадсан гэж үздэг. Тус хууль батлагдсанаар хүнсийг ДЭМБ-ын удирдамж, зөвлөмжийн дагуу баяжуулах аж.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тус хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг найруулгын тал дээр эргэж харах хэрэгтэй гэсэн саналтай байгаагаа хэллээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, тайлбар авсаны дараа хуулийн төслийг дэмжлээ.

Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ