Архинд хордсон байж болзошгүй шинж тэмдгээр нэг иргэн нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Нэгдсэн Эмнэлэгт иргэн Л архинд хордсон байж болзошгүй байдалтай хүлээн авах тасагт өчигдөр хүргэгдэн ирээд, эмчилгээ авч чадалгүй нас барсан байна.
Үүнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг архи согтууруулах ундаагаар иргэдэд үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглосон Аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/167 дугаар захирамж гарлаа.
Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих чиглэлээр аймгийн МХГ-тай хамтран шалгалтын ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.
Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх, шалтгаан нөхцлийг тогтоох хүртэлх хугацаанд архи согтууруулах ундааг хэрэглэхгүй, зарж борлуулахгүй байхыг тус Цагдаагийн газраас иргэддээ уриалж байгаа юм.
Сар бүрийн 25-ны өдөр Хэнтий аймагт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байх шийдвэр байдаг боловч өчигдөр 1, 5 дугаар багт байрлах 2 аж ахуйн нэгж архи, согтууруулах ундаа зарж борлуулсан зөрчил илэрчээ.
Чингис хотын хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий 97 аж ахуйн нэгж байдаг бөгөөд зөрчил гаргасан байгууллагуудад холбогдох хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авахаас гадна тусгай зөвшөөрлийг цуцлах, хүчингүй болгуулах саналыг шат шатны байгууллагуудад тавиад байгаа аж.
Д.Одонтунгалаг