ОХУ-ын ард түмний дунд ерөнхийлөгч Путины рейтинг 80 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ОХУ-ын Нийгмийн Саналыг Судлах Үндэсний Төвийн хийсэн судалгаагаар 2014 оны 5 сараас хойш тус улсын ерөнхийлөгч В.Путины рейтинг 80 хувиас буугаагүй ажээ. Энэ тухай ОХУ-ын Нийгмийн Саналыг Судлах Үндэсний Төвийн захирал В.Федоров НТВ сувагт өгсөн ярилцлагадаа дурдлаа.
Крымийг ОХУ-д эргэн нэгэтгэн чадварлаг удирдагч гэдгээ харуулсан даруйд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины нэр хүнд 87 хүвьд хүрсэн аж. ОХУ-ын нийт иргэдийн дийлэнх хувь нь одоогийн ерөнхийлөгчдөө болон түүний улс орныхоо төлөө хийж буй зүйлд сэтгэл хангалуун байдаг гэсэн судалгаа гарчээ. Дашрамд дурьдахад тэрээр саяхан АНУ-ын Тайм сэтгүүлийн “Дэлхийн нөлөө бүхий 100 эрхэм” жагсаалтын “Лидер” номинацид багтсан юм. Энэхүү номинацид ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинээс гадна АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын ерөнхийлөгч Си Жинпин, Их Британийн ерөнхий сайд Тереза Мей, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар мөн нэрлэгджээ.

Москва хот
Л.Нандинцэцэг
Л.Нандинцэцэг