314 тэрбум төгрөгийн ТБҮЦ борлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-26 17:13:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк өнөөдөр 1 долоо хоногтой 314 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалав.

Ингэснээр 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1 их наяд 287.1 тэрбум төгрөг болж байгаа юм. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны долдугаар сард нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ