“Цусны даралт ихсэлт, түүний хүндрэлээс сэргийлье” 3 сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-28 09:51:02
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЭМГ-аас нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд “Цусны даралт ихсэлт, түүний хүндрэлээс сэргийлье” 3 сарын аяныг аймгийн Засаг даргын захирамжаар эхлүүлсэн. Аяны хүрээнд ЭМГ-аас төрийн 33 байгууллагуудад “Эрүүл мэндийн сургагч багш” бэлтгэсэн байна.

Эдгээр сургагч багш нар өөрсдийн байгууллага дээрээ ажилчдынхаа эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, идэвхтэй хөдөлгөөний сургалтуудыг тогтмол зохион байгуулах үүрэгтэй.

Энэ сарын 27-ны өдөр байгууллагуудын сургагч багш нарыг сорьж, шалгах үүднээс “Эрүүл мэндийн асуулт хариулт”-ын тэмцээнийг аймгийн ЭМГ дээр зохион байгууллаа. Тэмцээнд 4-р сургууль түрүүлж, Прокурор, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрууд дараагийн байруудад орсон байна.

Аяны хүрээнд цаашид аэробикийн болон спортын тэмцээнүүдийг зохиох ажээ. Үүнээс гадна сум өрхийн эрүүл мэндийн төвүүд нутаг дэвсгэрийнхээ зорилтод насны иргэдийг цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэг үзлэгт хамруулах, хяналтыг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлууд хийх юм байна.   
 

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ