Улаанбадрахын хүүхдүүд математикт авьяастай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүд математикийн хичээлд авьяастай аж.
Тус сургуулийн 5а ангийн сурагч Н.Гоомарал энэ оны гуравдугаар сард олон улс даяар зэрэг зохиогдсон олон улсын математикийн “Кенгуру” уралдаанд оролцож алт, I зэргийн диплом, хоёрдугаар ангийн сурагч Д.Эрхсаран II зэргийн диплом, дөрөвдүгээр ангийн сурагч Т.Аззаяа гуравдугаар зэргийн дипломоор шагнуулжээ.
Харин 5а ангийн сурагч Б.Амгаланбаатар 2017 оны “Кенгуру” олимпиадын III зэргийн диплом, 2016 оны II зэргийн дипломоор шагнуулсан бол 5а ангийн сурагч Б.Санчирдорж 2016 онд Кенгуругийн III зэргийн диплом, 2017 онд Эрдэнэ суманд болсон “Монгол өв соёл, ёс заншлаасаа суралцъя” хүүхдийн чуулганд оролцож “Хүрэл тулга” шүлэг зохиох уралдааны мөнгөн медалийг тус тус хүртжээ.
Аргал хомоол түүж хөгшид эмгэдийг баярлуулдаг, тоо бодож толгойгоо цэнэглэдэг Улаанбадрахын хүүхдүүдийг улс, тив, дэлхийд нэрээ гаргасан эрдэмтэд, инженерүүд,, математикчид болно гэж багш нар нь үнэлж байна.

Х.Эрдэнэбулган