Хотын алслагдмал дүүргүүдэд “Явуулын номын сан” ажиллуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2015-10-26 14:14:22

Сүхбаатар дүүргийн Залуучуудын холбооны санаачилгаар нийслэлийн ИТХ болон Улаанбаатар хотын төв номын сан хамтран  "Улаанбаатарчууд уншиж байна" ном хандивлах нэг сарын аяныг эхлүүлээд байна.

Тус аяны хүрээнд цугларсан номыг Улаанбаатар хотын төв номын сангийн явуулын номын санд хандивлах бөгөөд улмаар ангилж төрөлжүүлсний дараа Улаанбаатар хотын алслагдмал дүүргийн иргэдэд “Явуулын номын сан”-гаар хүрч үйлчлэх юм. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн захирагчийн ажлын алба болон Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газар уг аянд нэгдэж нийт 700 орчим ном хандивлаад байгаа аж.

Зохион байгуулагчид Нийслэлийн 376 жилийн ой, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан уг аяныг өрнүүлжээ.

Холбоотой мэдээ