Сайншандад их бүтээн байгуулалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2017 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Жилийн ажлын хүрээнд Орон нутгийн төсөв, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл, "Дорноговь хөгжлийн сан", БНХАУ-ын ӨМӨЗО-ны санхүүжилтээр томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр барилгын ажлыг шавыг энэ сарын 30-нд тавилаа.
Орон нутгийн 400.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын зургадугаар багт Иргэдийн хөгжлийн төвийг барих бол хоёрдугаар багт халуун усны газрыг 76.1 сая төгрөгөөр, нэгдүгээр багт усан спортын сургалтын төвийг 1.5 тэрбум төгрөгөөр шинэчилж тус тус барина.
Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын хөрөнгөөр байгуулсан "Дорноговь хөгжлийн сан"-гийн хөрөнгө оруулалтаар зургадугаар багт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийг, Нутгийн зөвлөлийн санхүүжилтээр гуравдугаар багт “Мандах наран- 2” хорооллын 260 айлын орон сууцны барилга, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дархан муумянган хошууны 570.0 сая хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах, Бугат хотын хөрөнгө оруулалтаар 4D кинотеатр, Эрээн хотын санхүүжилтээр “Алтанговь” худалдааны төвийн урд талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэхээр болов.
Шав тавих ёслолд Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин болон албаны холбогдох хүмүүс оролцлоо.
Шав тавих ёслолд Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин болон албаны холбогдох хүмүүс оролцлоо.
Х.Эрдэнэбулган