10 өрхийг өргөө цагаан гэртэй болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. "Дорноговь хөгжлийн сан"-гийн санхүүжилтээр амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой Сайншан сумын 10 гэр бүлд энэ сарын 30-нд өргөө цагаан гэр олголоо.
Өргөө гэрийг Сайншанд сумын иргэн С.Мишигсүрэн, Е.Нарантуул, З.Энхмаа, О.Гэрэлмаа, Б.Анхбаяр, Б.Энхцэцэг, О.Гэрэол-Од, Ж.Ням-Эрдэнэ, М.Болормаа, Б.Нарантуяа нар гардаж авав.
“Дорноговь хөгжлийн сан" нь орон нутгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах зорилгоор байгуулагдаж тус аймагт уул уурхай эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн санхүүжилт, дэмжлэгээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.
Х.Эрдэнэбулган