Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дундговь аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-10-26 16:19:42

Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар А. Батхуягаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 28- 29- ний өдөр Дундговь аймагт ажиллана.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах хадгалах журмын хэрэгжилттэй газар дээр нь танилцах нь ажлын хэсгийн зорилго юм байна.

Дундговь аймагт ажиллах үеэр аймгийн ИТХ түүний ажлын алба, ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын алба хаагчид болон аймгийн удирдах ажилтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулж, Авлигын эсрэг хууль тогтоомжийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд сурталчлан таниулах ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ