МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч маргааш тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-02 17:41:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Ардын намын Бага хурал маргааш Тусгаар тогтнолын ордонд болно.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн даргаар ахлуулсан албаныхан  21 аймгийн 15-д нь ажиллаж, иргэдийн санаа бодлыг сонсохын зэрэгцээ намын ажилтны улсын зөвлөгөөнийг таван бүсээр хуваан зохион байгуулжээ. Энэ үеэр МАН-аас ямар хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл зохих талаар намын анхан шатны 1700 гаруй гишүүдийн саналыг сонссон байна.

Бага хурлын үеэр иргэд сонгогчид, намын гишүүд, идэвхтэн дэмжигчдийн тэрхүү санаа бодлыг сонссон судалгааг танилцуулах бөгөөд хурлын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн нэрийг зарлах юм. 

Б.Туул
Холбоотой мэдээ