Прокуроруудад хариуцлага тооцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-26 18:28:22

Улсын Ерөнхий Прокурорын тушаалаар зарим аймаг, дүүргийн прокуроруудад сахилгын арга хэмжээ авсан байна.

Сэлэнгэ аймгийн прокурор Г.Чагдарыг албан тушаалаас нь өөрчилж, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор томилжээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокуророор ажиллаж байсан Г.Бат-Очирт сахилгын арга хэмжээ авчээ. Түүний сахилгын арга хэмжээ  нь удирдлаган дор  ажиллаж байсан хяналтын прокурор Д.Ганчангын 2-3 хавтаст хэрэг алга болсонтой холбоотой аж. Улсын хэмжээнд хавтаст хэргүүдэд тооллого хийхэд 11 хавтаст хэрэг дутсанаас дээрх хэрэг улбаатай гэдгийг прокурорын байгууллагаас нуусангүй.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ