Улаанбаатарт 1-3 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-10-27 08:22:10

Ихэнх нутгаар үүлшиж, баруун зүгийн нутгийн ихэнх, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халхголын саваар 3-8 градус хүйтэн, Говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 1-3 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ