Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах үйл ажиллагаа Дорноговь аймагт 2008 оноос эхэлжээ. Тус аймгийн УЦУОША-наас өгсөн мэдээллээс харахад Дорноговь аймагт гурван чиглэлээр салхи хөдөлж, үүл нүүдэг байна. Хэнтий нуруунаас, Өмнөговь аймгийн зүүн хэсэг буюу Хатанбулаг сумын хойд талаас, Даланжаргалан сумын хойноос чиглэсэн салхиар дамжиж үүл нүүдэг аж.
Дээрх чиглэлээр урсгал даган нүүж буй үүл рүү иодит мөнгөний хольцтой сумаар буудаж асар их жижиг усан дуслуудыг нийлүүлж бороо оруулдаг байна. Дорноговьд жилдээ 10-12 удаа үүлэнд нөлөөлөх ажил хийдэг бөгөөд жилдээ 50 сум зарцуулдаг аж. Сүүлийн жилүүдэд улс орны эдийн засаг хүндэрч сумны хүрэлцээ хангалтгүй байгаа тул энэ жил 30 сумыг зарцуулахаар авчээ. Нэг сум 300 орчим мянган төгрөгийн үнэтэй.
Албаныхан тавдугаар сараас эхэлж үүлэнд нөлөөлөх ажлаа хийнэ. Нутгийн аль хэсэгт гандуу байгаа, хаана бороо оруулах шаардлагатайг урьдчилан судалж тогтоож үүлэнд нөлөөлөх ажлыг гүйцэтгэдэг. Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах ажил ямархуу үр ашигтай байгааг бороо орж буй олон жилийн дундаж үзүүлэлтээс дүгнэж болдог байна.

Х.Эрдэнэбулган