Оросоос Афганистан, Пакистанд тусална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-27 10:28:53

МОСКВА. /Sputnik/. Оросын Онцгой байдлын яамнаас газар хөдлөлтөд нэрвэгдсэн
Афганистан, Пакистан улсад туслах санал дэвшүүлсэн тухай тус яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

Афганистаны зүүн хойд бүсэд голомттой 7.7 баллын асар хүчтэй газар хөдлөлтөөр амь үрэгдэгсдийн тоо зуугаар тоологдож, барилга байгууламжууд ч нурсан байна.

Чичиргээ ойр орчмын улсуудад ч мэдрэгдэж, хүмүүс олноороо бэртэж гэмтсэнээс Пакистан улсад байдал хамгийн хүнд байна. Амь үрэгдэгсдийн тоо тус улсад 200 давж, мянга гаруй хүн гэмтээд байна.

“Оросын Онцгой байдлын сайд Владимир Пучков Афганистаны Онцгой байдлын сайдын үүрэг гүйцэтгэгч, Пакистаны Үндэсний гамшгийн хороонд албан захидал илгээн гашуудлаа илэрхийлээд, бүх хэлбэрийн туслалцаа санал болгосон” гэж мэдэгдэлд бичжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ