Дархан суманд “Жижиг талбайн төсөл” хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-04 22:04:24
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг хөл бөмбөгийн 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом-2017” тэмцээн Дархан-Уул аймагт эхэлж, нээлтээ хийв. Нээлтийн үеэр Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар Азийн хөл бөмбөгийн холбооноос хэрэгжүүлж буй “Жижиг талбайн төсөл”-ийг Дархан хотод хэрэгжүүлэх болсныг мэдэгдэв.
Нийт 250 сая төгрөгийн өртөг бүхий "Жижиг талбайн төсөл"-ийг Дархан сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт буюу ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн биеийн тамирын гадаа талбайд байгуулахаар болжээ. Төслийн бэлтгэл ажлын хүрээнд “Азийн Хөл бөмбөгийн холбоо”-ны мэргэжилтэн тус аймагт ирж талбайн хэмжилт, холбогдох тооцоо судалгааг хийх юм байна.
                                                                                                                                                   Б.Норовсамбуу
 
Холбоотой мэдээ