ЭХЭМҮТ-ийн хашаанд 400 гаруй мод тарив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-05-06 18:04:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн эрүүл мэндийг дэмжих зорилготой Монголын эрдэмтэн судлаачдын тарималжуулан гаргасан мод, ургамлыг тарьж суулгах “Эрүүл ногоон төгөл аян”-д Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нэгдлээ.
 
Тэрээр хэлэхдээ, Сүүлийн жилүүдэд байгаль орчны өөрчлөлтийн улмаас хуурайшилт, цөлжилт ихээр бий болж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хотжилтын өвчнүүдийг бий болгож байна. Бид Шинжлэх ухаан технологийн сангийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл ногоон төгөл аян”-д нэгдэн эрдэмтдийнхээ бүтээлээр эх орноо моджуулахыг дэмжин ажиллаж байгаагаа хэлэхэд таатай байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажил маань шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн харилцан уялдааг хангаж, технологи, инновацийг хөгжүүлж, шинжлэх ухаан, технологийн судалгаа, туршин нэвтрүүлэх эрдэмтдийн бүээлийг дэмжиж буйгаараа онцлогтой юм” гэв.

Энэхүү аяны хүрээнд өнөөдөр ЭМЯ-ны ажилтнууд болон эмч, ажиллагсад ЭХЭМҮТ-ийн хашаанд 400 гаруй мод тарьсан юм.

Ж.Болор
Холбоотой мэдээ