УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

10:00 "Татвар төлөгчдийн өдрүүд" өдөрлөгийн  нээлт ТЕГ-ын "Татвар төлөгчдөд үйлчлэх танхим"-д болно.

11:00 Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой  болж байгаатай холбогдуулан хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа болно.

12:00 Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ерөнхийлөгчийг огцруулах суулт үйл явцын талаар Г.Уянга мэдээлэл хийнэ

13:30 Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөнөөс Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яаманд шаардлага хүргүүлж суулт зарлана. Дархан цаазат Богдхан Уулын хаяанд "Заламт Гол" ХХК -нийн хаягдмал аккумляторыг задалж ялган хайлуулах, гар ажиллагаатай үйлдвэр, иргэд оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой хор уршиг тарьж, байгаль орчин бохирдуулж байгаа талаар баримтуудыг дэлгэж зарлана. 

14:00 УЛААНБААТАРЫН ХАВАР 2017 олон улсын найрал дууны анхдугаар их наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал  СУИС-ийн 300А тоотод болно.

15:00 Сүхбаатарын талбайд 1000 улаан загалмайч хүүхдүүд оролцсон үйл ажиллагаа болно.