Авто тээврийн албан татвар хураалт 51 хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын А/58,59 тоот захирамжийн хүрээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураалт энэ сарын тавны байдлаар 51 хувьтай байна гэж аймгийн Татварын хэлтэсээс сэтгүүлчдэд мэдээллээ. Тус аймагт нийт 12611 авто машин байдгаас авто тээврийн албан татварыг 5919 тээврийн хэрэгсэл 285,7 сая төгрөгийн татвар, агаарын бохирдлын төлбөрөөр 3630 тээврийн хэрэгслийн 22026,2 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ.
Төлбөр хураах ажлын хуваарийн дагуу Орхон, Хонгор сум, Салхит багт ажилласан бол Шарын гол суманд энэ сарын 8-11-ний өдрүүдэд явагдах юм байна. Аймгийн Татварын хэлтэсийн Татвар хураалтын тасгийн дарга Д.Гантөмөр: “Тээврийн хэрэгслийн татвар хураалт үргэлжилж байгаа ч хамрагдалт хангалтгүй байгаагаас бид хуваарийн дагуу албан татвар, төлбөрөө хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах ажлыг зохион байгуулж байна. Хугацаандаа татвараа төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигдэд хариуцлага тооцох хяналт шалгалтыг энэ сарын 31-ийг дуусталх хугацаанд зохион байгуулна” гэлээ.

Б.Норовсамбуу