Монголын хүүхдийн уран гимнастикчид бэртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-08 11:53:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ОХУ-д тэмцээнд оролцоод буцаж явсан Монголын хүүхдийн уран гимнастикийн баг өчигдөр /2017.05.07/ өдрийн 17.15 цагийн орчимд зам тээврийн осолд орсон тухай Гадаад харилцааны яам /ГХЯ/-ны Консулын газраас мэдээллээ. Монголын баг тамирчдын сууж явсан аяллын автобус, Байгаль нуурын бүс Чита мужаас 52 км зайд олон улсын А-350 зам дээр осолджээ. Уг автобусанд нийт 18 хүн сууж явснаас 6-10 насны 15 хүүхэд,  гурван багш явж байжээ. Автобусанд байсан 15 хүүхдийн хоёр нь толгойндоо хүнд гэмтэл авч орон нутгийн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна. Бусад хүүхэд, багш нарынх нь биеийн байдал сайжирч, азаар осолд өртөгсдийн  амь нас хохирох хэмжээнд хүрээгүй гэж  дээрх мэдээнд дурдав.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ