160 гаруй асруулагчдыг нийгэм хамт олны эгнээнд оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-27 12:31:03

Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээий төв  үүсч хөгжсөний 40 жилийн ой тохиож байна.

Энэ хугацаанд асруулагч нараа нийгмийн амьдралд оролцуулах тэднийг бие даах чадварыг эзэмшүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэн чадваржуулж ерөнхий боловсролын сургуулийн 8,10-р ангийг төгссөн 40 гаруй асруулагчдыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, техникум коллеж их дээд сургуульд элсүүлж суралцуулан төгсгөж 40 жилийн хугацаанд 160 гаруй асруулагчдыг нийгэм хамт олны эгнээнд оруулж нийгэмшүүлж, бусдын адил ажил амьдралынх нь гарааг эхлүүлжээ. 1975 онд  Хөвсгөл аймаг дахь аймаг дундын улсын асрамжийн газар хэмээн нэрлэгдэж хөдөө орон нутагт үйл ажиллагаа эхлэн явуулж байсан бол 2007 онд  Мөрөн суманд шилжин ирсэн ба Улаанбаатар, Завхан, Сэлэнгэ, Булган, Архангай, Хөвсгөл аймгуудын 50 гаруй иргэд тус төвд амьдарч байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ