“Баавар цай” Гранпри шагнал хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-27 12:49:55

Хөвсгөл аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим Засаг даргын тамгын газраас жил бүр уламжлал болгон зохин байгуулдаг “Хөвсгөл түншлэл-2015” үзэсгэлэн худалдаа 14 дэх жилдээ болж 52 аж ахуйн нэгж иргэн оролцсоноос шилдгийн шилдэг бүтээгдэхүүний Гран при шагналыг Дэлгэр мөнгөн далай компаний “Баавар” нэрийн цай хүртлээ.

Энэ үеэр  Шилдэг шинэ залуу үйлдвэрлэгчээр Сорт хүнс импекс  компаний “Сайхан” лапша гоймон, Шилдэг уламжлалаа хадгалсан бүтээгдэхүүнээр Бат таван хишигтэн компаний “Адууны гэдсээр хийсэн бэлэн хоол”, Шилдэг экологийн бүтээгдэхүүн Булган аймгийн Сэлэнгэ сумын “Зөгийн бал”, Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн эх орны шилдэг бүтээгдэхүүнээр “Янмал” нэрийн оймс, Шилдэг загвартай бүтээгдэхүүнээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Бүх төрлийн эсгий бүтээгдэхүүн” тус тус шалгарчээ. 

Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ