БЗД-т сүрьеэгийн өвчлөлөөс сэргийлэх сургалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-05-09 13:40:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр нийслэлийн БЗД-ийн ЗДТГ болон Эрүүл мэндийн төв, “Амгалан цогц хөгжил” ТББ-тай хамтран “Өрхийн амьжиргааг сайжруулах, сүрьеэ өвчлөлийг бууруулах” төслийг танилцуулах сургалт зохион байгуулав.

Тус сургалтанд Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, БЗД-ийн 5,8,9,12,19,21,22,23,27 дугаар хороодын Засаг дарга, Эрүүл мэндийн төв-Сүрьеэгийн Диспансер, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, эмч, мэргэжилтнүүд оролцжээ. Уг сургалтаар сүрьеэгийн тархалт өндөр хороодын удирдлага, эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтэн болон албаны хүмүүст сүрьеэ өвчний талаарх ойлголт, өнөөгийн байдал, сүрьеэ өвчнийг бууруулахад төрийн болон ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх зорилго агуулсан юм.

Оролцогчид сүрьеэгийн өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх тухай асуудлыг хөндөн ярилцаж, уг өвчинтэй тэмцэх талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нээлттэй санал бодлоо солилцов.

Д.Өлзий
Холбоотой мэдээ