Тавдугаар сарын 11-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-05-11 08:40:49
УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт “1000 цагаан нөмрөгтөн” эмнэлгийн мэргэжилтний чуулган Төрийн ордны Их танхимд болно.

11.00 цагт Д.Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” болно.

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд JCI байгууллагын “Ази-Номхон далайн бүс нутгийн чуулган”-ы талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Монголь ньюс” мэдээллийн төвд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2016"-г танилцуулна.

11.00 цагт Чингис зочид буудалд ХНХЯ-наас 2014-2016 онуудад үйлдвэрлэлийн осол гаргаагүй, 2012-2016 онуудад ажлын байраа тогтвортой хадгалж, ажилтнаа халаагүй аж ахуйн нэгжүүдэд талархал гардуулна.

11.30 цагт Монголбанкинд "Тэнхлэг зууч" компаниас 2017 оны 4-р сарын орон сууцны үнийн индексийг танилцуулна.

13.00 цагт Олон улсын ба Үндэсний спортын арбитрын нээлтийн ёслол Туушин зочид буудалд болно.

14.00 цагт "Автотээврийн үндэсний төв”-д "Автотээврийн менежментийг сайжруулах жил -2017" хэлэлцүүлэг болно.

15.00 цагт Шангри-Ла зочид буудалд шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулж, хүндэтгэл үзүүлэх ёслол болно. 

Сонгуулийн ерөнхий хороонд

09.50 цагт МАН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн материалыг хүргүүлнэ.

11.30 цагт МАХН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн материалыг хүргүүлнэ.

11.40 цагт АН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн материалыг хүргүүлнэ.
Холбоотой мэдээ