300 боодол өвс нөөцлөх дутуу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-27 15:24:50

Булган аймгийн Булган сум энэ өвлийн бэлтгэл болгож 1500 боодол өвс нөөцлөх төлөвлөгөөтэй баталсан. Харин одоогоор 1200 боодлыг нөөцлөөд байна. Үлдсэн 300–г аймгийн нөөцийн газраас авах юм байна.

Энэ 300 боодлыг ногоон даршаар бэлдсэн аж.

Мөн 21 тн тэжээл бэлдэхээс 16 тн- ыг бэлдээд байна. Үлдсэнийг аймгийн Гурил тэжээлийн үйлдвэрээс бэлдэнэ. Өнгөрсөн жил мөн ийм хэмжээний тэжээл бэлдсэн байна. Өвс боодлыг нь 1500 төгрөг, тэжээл 1 шуудайг нь 8000 төгрөгөөр борлуулж байсан бол энэ өвөл хэдэн төгрөгөөр борлуулахаа одоохондоо шийдээгүй байна. Өнгөрсөн жилүүдийн өнжмөл өвс тэжээл байхгүй гэнэ.

П.Батням

Холбоотой мэдээ