Хүүхдэд зориулсан тайз, дэлгэцийн бүтээлийн зохиол шалгаруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу энэ удаагийн хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдааныг зарлалаа.
Тус уралдаан нь орчин үеийн хүүхдийн нас сэтгэхүй, гоо зүйн онцлогт тохирсон тайз дэлгэцийн бүтээл туурвих, хүн байгалийн шүтэн барилдлага, эх дэлхийгээ хайрлах ухамсартай, хүмүүнлэг ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэх зорилготой.
Хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдааныг Уран сайхны киноны зохиол, Телевизийн олон ангит уран сайхны киноны зохиол, Драмын жүжгийн зохиол, Хөгжимт жүжиг /мюзикл/-ийн зохиол гэсэн төрлөөр шалгаруулах юм.
Уралдаанд оролцогч нь бүтээлээ ирэх наймдугаар сарын 10-ны дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын бичиг хэрэгт ирүүлнэ.
Уран сайхны киноны зохиолын тэргүүн байрын эзэн 6 сая, дэд байр 4 сая, Телевизийн олон ангит уран сайхны киноны зохиолын тэргүүн байр 7 сая, дэд байр 5 сая, Драмын жүжгийн зохиолын тэргүүн байр 5 сая, дэд байр 3 сая, Хөгжимт жүжгийн зохиол тэргүүн байр 6 сая, дэд байр 4 сая төгрөгийн шагнал тус тус өргөмжлөл гардах аж.

Ж.Болор