Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь/МОНЦАМЭ/. Энэ сарын 10-нд Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит зургадугаар хуралдаан боллоо.Хуралдаанаар түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл хүссэн асуудалд санал өгөх, шашны байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын тайлан хэлэлцэх, хөрөнгө зарцуулах тухай, ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг устгах тухай арваад асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
Тэргүүлэгчид ИТХ-ын ээлжит дөрөвдүгээр хуралдааныг энэ сарын 25-наас 26-нд зарлан хуралдуулахаар товлов. Дөрөвдүгээр сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан.
Улсын төсвийг тодотгож, зарим тодорхой төсөл арга хэмжээг танаж баталсантай холбогдуулж ИТХ-ын хуралдаанаар 2017 оны төсвийг тодотгохоор болжээ. Дорноговь аймаг энэ онд Орон нутгийн хөгжлийн сангаар 4.9 орчим тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Х.Эрдэнэбулган