Нигери улсад 1 069 хүн мeнингитээр нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sarnai@montsame.mn
2017-05-12 11:11:12
ЛАГОС. /Anadolu/. Нигери улсад гарсан менингит өвчний улмаас нас барсан хүний тоо одоогийн байдлаар 1069-т хүрч өвчний 13 420 тохиолдол бүртгэгдээд байна гэж тус улсын өвчний хяналтын төв мэдээлжээ.

Энэ нь гурван долоо хоногийн өмнө мэдээлж байсан 745 тохиолдлоос өссөн үзүүлэлт юм. 

Уг өвчин Нигерийн 36 мужийн 23-т нь бүртгэгдээд байгаа бөгөөд дөрвөн мужид тахлын хэмжээнд хүрсэн байна.
Х.Сарнай



.

 
 

Холбоотой мэдээ