Байнга төвийг сахих тухай хуулийн төслийг хаалттай дэгээр хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-27 18:28:19

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг  хаалттай горимоор хэлэлцэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс сүүлийн 25 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн төвийг сахих зарчмуудыг байнга төвийг сахих бодлого болгон хэлбэржүүлж хуульчлах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр гаргасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Засгийн газрын тогтоолыг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд Үндсэн хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль зэрэг төвийг сахих бодлогын зарчмууд туссан талаар Ерөнхийлөгчийн Хүнийн эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулав.

Тэрбээр, Уг хуулийн төсөл баталснаар үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах болон гадаад бодлогын эрх зүйн үндэс сайжирна. Монгол Улс төвийг сахиснаар одоо явуулж буй гадаад бодлогод өөрчлөлт орохгүй, харин ч бусад улстай тэнцвэртэй харилцахад чиглэсэн гадаад бодлогын үндэслэл болно гэж төсөл санаачлагч үзэж байгаа" гэв.

Хэлэлцүүлгийн шатанд үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Хуулийн төслийг хаалттай дэгээр хэлэлцэх горимын санал гаргасныг байнгын хорооны дарга хүлээж авлаа.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ