Сумдын ИТХ-ын үйл ажиллагаанд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 05 дугаар сарын 12-ны эхлэн сумдад ажиллаж байна.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 27 дугаар тогтоолоор баталсан “Сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын ажлын албаны ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд Алтай, Үенч, Булган, Дуут, Ховд, Буянт, Мянгад сумдад ажилласан юм.
Ажлын хэсэг сумдын ИТХ-ын хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, түүний үр дүн, иргэддээ хэрхэн хүрч ажиллаж байгаа, дотоод бичиг баримтын бүрдэл, Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдааны хэлэлцэж буй асуудал, түүний үр дүн, багийн Иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааны үр дүн, түвшинг газар дээр нь үзэж танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор ажиллаж байна.
Түүнчлэн тухайн сумдын нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлыг үнэлж дүгнэх биш харин, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой юм. Харин оны эцсээр дээрх журмынхаа дагуу үнэлгээ өгч, дүгнэлт гаргаж ажиллана гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.

А.Бямбасүрэн