Зам тээврийн осол бол өсвөр насныхны амиа алдах хамгийн түгээмэл шалтгаан
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /BBC/. ДЭМБ-аас гаргасан тоо баримтыг үзвэл, зам тээврийн осолд өртөх явдал нь өсвөр насныхны хувьд нас баралтын хамгийн гол шалтгаан болоод байна.
2015 онд 1.2 сая гаруй өсвөр насныхан амиа алдсан байна. Нас барсан 10 тохиолдол бүрийн нэг нь ослын үед авсан гэмтэл бэртлээс үүдэлтэй байгаа юм. Зам дээр амиа алдсан хүмүүсийн ихэнхийг 10-19 насны эрэгтэй хүүхдүүд эзэлж байна.
Харин амьсгалын замын халдвар болон амиа хорлох явдал нь охидууд болон залуу бүсгүйчүүдийн нас баралтын гол шалтгаан болжээ.
Өсвөр насныхны амиа алдаж буй шалтгаануудыг дурдвал /10-19 насныхан/:
1. Зам тээврийн осол, гэмтэл бэртэл
2. Уушигны элдэв халдвар
3. Санаатай болон санамсаргүй байдлаар амиа егүүтгэх
4. Суулгаж гүйлгэх өвчнүүд
5. Усанд живж осолдох
ДЭМБ-ын дээрх тайланд дурдсанаар, өдөрт 3 000 гаруй өсвөр насны хүүхэд амиа алддаг байна. Амиа алдсан хүүхдүүдийн гуравны хоёроос илүү хувь нь Африк болон Зүүн Өмнөд Азийн бага болон дундаж орлоготой улсуудын иргэд юм.
Дээр дурдсан таван шалтгаанаас зам тээврийн осол нь залуу хүмүүсийн амиа алдах хамгийн гол шалтгаан гэдэг нь харагдаж байна. Өсвөр насныхан явган хүний замаар явах, мотоцикл болон дугуй унах үедээ осолд илүү их өртдөг байна.
Амиа алдсан 115 302 тохиолдлын ихэнх хувийг 15-19 насныхан эзэлж байгаа бөгөөд Европ, Америк болон Газар Дундын тэнгисийн зүүн бүсийн ядуу буурай улс орнуудад ослоор амиа алдсан тохиолдол хамгийн ихээр гардаг байна.

Х.Сарнай