Сургуулийн хашаанд сүлбүүлэн амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-16 16:41:25
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд өнгөрсөн долоо хоногийн  баасан гариг буюу тавдугаар сарын 12-ны өдөр  хоёрдугаар ангийн сурагч нас барсан эмгэнэлт явдал боллоо.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаач хүү сургуулийнхаа хашаанд сүлбүүлж амь насаа алдсан оажээ. Тэрээр хичээлээ тараад сургуулийнхаа хашаанд тоглож байсан бөгөөд сургуулийнхаа хашааг давах гэж байгаад ийн золгүйгээр амь насаа алджээ. Хэдийгээр эмнэлэгт хүргүүлсэн боловч эмнэлгийн тусламж авч чадаагүй байна.
Хүүг хашаа давах үед нь хамт тоглож байсан хүүхэд түлхсэний улмаас амь насаа алдсан гэж зарим эх сурвалж мэдээлж байна. 
Уг хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. 
Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль нь 520 хүүхдийн байранд 950 хүүхэд хоёр ээлжээр хичээллэдэг юм байна. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ