С.Гантогоо маргааш уран бүтээлээ үзэгчдэд хүргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Яг түүн шиг” шоугаар олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй БНСУ-ын олон үндэстний дуулаачдын “Монтант” /Multicultural Transnational Chorus/ урлагийн байгууллагын дуучин С.Гантогоо Live session-ийн тайзнаа хүндэтгэлтэйгээр уригдлаа.
Тэрээр Солонгос улсыг зорьсон ч өөрийн хүч хөдөлмөр авъяас чадвараараа ''Оддын хаан'' нэвтрүүлэгт орсноор үзэгчид түүнийг мэдэх болсон билээ.
Тоглолтод тэрээр өөрийн уран бүтээлүүдээ үзэгч, сонсогчиддоо хүргэх юм. Циркийн баруун талд хуучнаар Цүки хаусын байр CLUB24-т маргааш 21.00 цагт болох тус арга хэмжээ такс болон нэмэлт төлбөргүй аж.
Дашрамд дурдахад, тэрбээр БНСУ-д гэрээт ажилтан хийх болсон ч дуулах мөрөөдлөө орхилгүй тус улсын “Монтант” урлагийн байгууллагын дуучнаар ажиллаж эхэлжээ. 2010 онд үндэсний хэмжээний дууны тэмцээний гурав дахь удаагийн шалгаруулалтад оролцож, хоёр сая гаруй оролцогчоос шилдэг 48-д үлдэж, шоуны шүүгчээр ажиллаж байсан уянгын дууны хаан гэгддэг Ли Шин Чол болон дуучин PSY нараас магтаалын үг сонссондоо урамшиж, дуучин болох мөрөөдлийнхөө төлөө улам итгэлтэй хөдөлмөрлөх болсноо өгүүлжээ.

Ж.Болор