“Боруссия Дортмунд”-ын сургалтанд 52 өсвөрийн хөлбөмбөгч хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2017-05-18 11:57:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 17-ноос “Боруссия Дортмунд”-ын хүүхдийн багийн дасгалжуулагч багш нар манай хөлбөмбөгийн залгамж халаа 52 хөлбөмбөгчин багачуудыг тав хоногийн сургалтанд хамруулаад байна.

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны албан ёсны түнш Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/-ийн компанитай хамтран ажилладаг “Боруссия Дортмунд” клубын дасгалжуулагчид манай оронд ирээд байгаа юм. Дэлхийд алдартай “Боруссия Дортмунд” клубээс явуулж буй уг сургалтанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг найман клубын 52 хүүхэд оролцож байна.

Сургагч багш нар нь “Боруссия Дортмунд” клубын Ивоник хүүхдийн багт ажилладаг чадварлаг дасгалжуулагчид бөгөөд Азийн олон оронд өөрийн багийн арга техник бүхий хичээл, сургалтуудыг зохион явуулдаг уламжлалтай. “Боруссия Дортмунд” клубт Шинжи Кагава хэмээх Япон тоглогч тоглодог учраас клуб Азийн хөлбөмбөгчдөөс онцгой авьяас хайж яваа гэдгийг МХБХ-ноос онцолж байна.

Д.Өлзий
Холбоотой мэдээ