Орос улс "Эбола"-гийн вакциныг Гвинейд нийлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sarnai@montsame.mn
2017-05-18 13:47:02
КОНАКРИ. /Xinhua/. Энэ оны 6 дугаар сарын эцэс гэхэд 1000 тун "эбола" вирусийн эсрэг үйлчилгээтэй вакциныг Орос улс Гвиней улсад нийлүүлнэ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгджээ.
 
Тус яамны хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд “эбола"-гийн эсрэг вакциныг гарган авсан Оросын Халдварт өвчин судлал, бичил биологийн судалгааны "Гамалея" төв уг вакциныг бүрэн хэмжээгээр үйлдвэрлэж эхлээд байгаа бөгөөд эболагийн вирусийн халдвар тархахаас сэргийлэхэд тусламж болгон Гвиней улсад нийлүүлнэ” гэсэн байна.
 
“Gam-Evak-Kombi” гэдэг нэртэй уг вакциныг нийлүүлэх тохиролцоонд Орос болон Гвинейн талууд урьдчилан гарын үсэг зурсан ажээ.
 
Гвинейд уг вакциныг нийлүүлэхийн зэрэгцээ Орос, Гвинейн эрдэмтэд вакцины үр дүнг хамтран судлах юм.
 
“Gam-Evak-Kombi” вакцин нь клиникийн зорилгоор ашиглахыг албан ёсоор хүлээн зөвшөөрөн баталсан дэлхий дээрх анхны Эбола вирусийн эсрэг вакцин бөгөөд өмнө нь гарсан ижил төрлийн бүтээгдэхүүнээс олон талын үзүүлэлтээрээ илүү юм гэж Оросын Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд онцолжээ.
 
Х.Сарнай 


 
Холбоотой мэдээ