Дуудлагын жолоочоор дуртай үедээ үйлчлүүлж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-28 13:34:02

Төрсөн өдөр, найр хурим, урилга цайллаганд очоод аргагүйдэн архи уух үе гарвал дуудлагын жолооч бэлэн байх үйлчилгээг "Соёл солюшин" ХХК-ынхан нэвтрүүлээд байна.

ЗЦГ-ын мэдээллээр хоногт дунджаар 80-100 согтуу жолооч бүртгэгдэн, өөрийгөө болон өрөөлийг гэмтээж, амь насыг хохироож, улмаар жолоо барих эрхээ 6 сараас 2 жил хүртэл хасуулан их хэмжээний торгууль хүлээх болсон. Тэгвэл дээрх компанийн соёлч жолооч бүхий дуудлагын үйлчилгээг дуртай үедээ авч болох нь ээ. Тус компанийн жолооч нар тусгай хувцастай, гарын цэвэрхэн бээлийтэй, хаяг тодорхой, мөн хөнгөлөлттэй үйлчилгээг хоногийн 24 цагийн үзүүлэхэд бэлэн гэж тус компанийн захирал Х.Бямбадорж ярив.

Дуудлагын утас нь 7744-0000, 9911-5020 юм байна.Хөдөө аймаг, орон нутагт ч дуудлагаар  хүрч очиж үйлчлэх боломжтой ажээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ