Мал, амьтны гоц халдварт өвчин гараагүй байгаа давуу талаа хадгалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг баруун аймгуудаас ганцаараа малын гоц халдварт өвчингүй байна.
Хөрш зэргэлдээх аймгуудад малын мялзан, цэцэг зэрэг өвчин их байгааг аймгийн удирдлагууд долоо хоног бүрийн байгууллагын дарга нарын шуурхай дээр анхааруулж хэлсээр байгаа. Тиймээс холбогдох байгууллагуудыг бог малын мялзан, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэгтэй байнга хамтран ажиллахыг даалгалаа.
Өнөөдрийн байдлаар ажлын хэсэг төлөвлөгөө гарган биелэлтийг ханган ажиллаж байгаа бөгөөд үр дүнгээ өгч байна. Хаврын улирал дуусч зуны улирал айсуй энэ үед зэргэлдээ аймгууд руу отроор явсан мал сүрэг орж ирэхээс өгсүүлээд хөл хөдөлгөөн ихэснэ. Энэ үед малын өвчин гарах магадлалтай учраас өвчлөлгүй байгаа байдлаа хадгалж үлдэхийн тулд шат дараатай олон арга хэмжээг нэмж явуулах шаардлагатай байгаа ажээ. Тухайлбал, аймгийн Онцгой байдлын газар хоёр сарын хугацаатай аян зохион байгуулахаар төлөвлөснөө дуулгалаа. Мөн аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар бог малын мялзан, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд зэргэлдээ өвчин гарсан аймгийн мал эмнэлгийн албатай болон өөрийн аймгийн 24 сумын Мал эмнэлэг үржлийн тасагтай мэдээлэл солилцон ажиллаж байгаа. Өвчтэй, сэжигтэй тохиолдлын мэдээг мал эмнэлгийн албаны тусгай дугаарын утсаар хүлээн авах хариуцлагатай жижүүр томилжээ. Одоогоор бог малын цэцэг, мялзан өвчний шинж тэмдэг аймгийн хэмжээнд мэдээлэгдээгүй. Тиймээс Завхан аймгийн мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний борлуулалт ч харьцангуй сайн байгаа талаар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Б.Мягмарсүрэн