"Замын хөдөлгөөний цагаан толгой"-д Баян-Ойтынхон хошуучиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-22 13:27:07
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг Цагдаагийн газраас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран зохион явууллаа.
Тэмцээнд аймгийн төвийн найман цэцэрлэгийн баг тамирчид оролцсоноос Баян-Ойт цэцэрлэг Тэргүүн байрт, Хоёрдугаар цэцэрлэг дэд байрт, 12 дугаар цэцэрлэгийн баг гутгаар байрт тус тус шалгарсан байна.
Хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, зөв дадал хэвшил олгох зорилгоор тус тэмцээнийг жил бүр зохион явуулдаг аж.
                                                                                                                               Б.Мөнхзул
Холбоотой мэдээ