Балгасны голын 100 га талбайд газар тариалан эрхлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-22 13:53:28
Өмнөговь /МОНЦАМЭ/ Энэ сарын 23-нд тус аймгийн Ханхонгор сумын нутаг дахь Балгасны голын 100 га талбайг эдийн засгийн эргэлтэнд оруулах хэлэлцүүлэг болно. 
Балгасны улаан нуурын газрын гүн дэх цэнгэг усны ордыг түшиглэн газар тариалан эрхлэхээр төлөвлөн услалтын системийг шийдвэрлэсэн боловч тариалан эрхлээгүй байгаа билээ. Тиймээс уг 100 га талбайг эдийн засгийн эргэлтэнд оруулахаар тус аймгийн хүнсний ногоо эрхлэгчдийн нэгдсэн хэлэлцүүлгийг ийнхүү зохион байгуулахаар болжээ. 
Тус цэнгэг усны нөөц ордыг Өмнөговь аймгийн хамгийн их цэнгэг усны нөөц бүхий орж гэж үздэг учир нутгийнхан хамгаалсаар өдгөөг хүргэсэн юм.
Тус ордыг 2012 онд Өмнөговь аймаг орон нутгийн тусгай хамгаалалтандаа авч цэнгэг усаа уул уурхайд ашиглуулахгүйгээр авч үлдэж чадсан юм. Харин орон нутгийнхан газрын гүн дэх цэнхэр алтаа газар тариалан эрхлэхэд ашиглахаар ийнхүү төлөвлсөн бөгөөд одоо үүнийг ажил хэрэг болохоор шуудраад байна. 

 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ